P2010-08-21 - iPhone хvмvvсийн амьдралыг өөрчилсөн тvvхvvд

Ангилал: Мэдээлэл

Apple-ы алдарт Стив Жобсын гайхалтай бvтээлvvдийн нэг болох iPhone хэмээх гар утасны ертөнцөд хувьсгал хийсэн төхөөрөмж нь хvмvvсийн амьдралд хэрхэн сайнаар нөлөөлж, бvрэн өөрчилсөн талаархи сонирхолтой бөгөөд гэгээлэг мэдээллийг тантай хуваалцахаар бэлтгэлээ. Бид саяхан танд интернетээс болж хань ижил, vр хvvхэд, эцэг эхээсээ хагацаж, амьдралаа балласан хvмvvсийн тvvхийг хvvрнэсэн бол энэ удаад хэт хурдацтай хөгжиж буй хvн төрөлхтний технологийн орон зайн нэгээхэн хэсгийг сайн талаас нь харуулахаар шийдлээ. Харин энэ удаад бид iPhone-оор жишээ авсан билээ. Мөн та бvхэн эндээс айфоны рекордуудыг олж мэдэх болно.




iPhone-ыхоо ачаар газар хөдлөлтөөс амьд vлдсэн эр.

Дан Вули хэмээх америк эрэгтэй нь Хавайн арал дээрхи ядуу амьдралтай хvмvvсийн талаарх кино хийж байжээ. Тухайн vед нь арал дээр газар хөдлөлт болж, Дан Вули толгой, хөлөндөө бэртэл авчээ. Бэртлээс авсан шархнаас нь цус олгойдож эхлэхэд балартаж эхэлсэн ухаандаа амьд vлдэх ёстойгоо ойлгосон тэрээр iPhone-оороо гар чийдэн хийж, урьдах замаа гэрэлтvvлсээр аюул багатай газар болох байшингийнхаа цахилгаан шатны нэг давхрын кабинд оржээ. Ингээд iPhone-ынхоо Pocket First Aid програмыг ажиллуулсан байна. Тус програм нь хөлөө хэрхэн боож, толгойныхоо цусыг яаж тогтоохыг зааж өгсөн байна. Дан-ы нойр нь маш их хvрч байсан боловч өнөөх програм нь тvvн шиг нөхцөл байдалд орсон хvн удаан хугацаагаар унтах нь маш аюултай гэж сануулжээ. Тэгээд мань залуу утасныхаа сэргvvлгийг 20 минут тутамд нэг дугарахаар тавиад унтсан байна. Сэрvvлэг ч vvргээ гvйцэтгэж, эрлэгийн оронруу бага багаар явж байсан Дан-ыг 20 минут тутамд сэрээж байлаа. Дан амь гарна гэдэгтээ эргэлзэж эхэлсэн байсан vед буюу осол болсноос гурав хоногийн дараа Францаас ирсэн аврах албаныхан тvvнийг олжээ. За ийм нэгэн сонирхолтой явдал болж дээ. Энэ америк эрд айфон нь байгаагvй бол амьд vлдэж чадах байсан эсэх нь туйлын эргэлзээтай байгаа нь нууц биш.




iPhone-ий ачаар vрийн зулай vнэрлэсэн бvсгvй.

Жирэмсэн болж өгдөггvй Лена Брайс хэмээх бvсгvй нь vртэй болохын тулд төрөл бvрийн аргыг хэрэглэж vзсэн ч vргэлж бvтэлгvйтсээр 4 жилийг ардаа орхисны эцэст санасандаа хvрчээ. Тэрээр iPhone дээрээ жирэмсэн болох хамгийн өндөр магадлалтай өдрvvдийг нь зааж өгдөг "The Menstrual Calendar" програмыг суулгуулснаас хойш хоёр сар өнгөрсний дараа тvvний сувай суварган амьдрал төгсгөл болж, ээж болох заяаг олж авчээ. Энэхvv програм нь яг л сэрvvлэг шиг ажилладаг бөгөөд, iPhone –ы тань The Menstrual Calendar-ын сэрvvлэг дугарч эхэлмэгц нь л нөхрөө барьж аваад, ажилдаа орох хэрэгтэй юм байна. Ямартай ч энэ тvvх өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр нилээд алдаршсан бөгөөд Лена Брайсаар төрсөн Лола охиныг америкийн ард тvмэн iPhone Baby гэдгээр нь андахгvй болжээ.





2 сая фунт стерлингийн vнэтэй утас

Ливерпулын дизайнер Стюарт Хьюз нь 2009 онд австралийн нэгэн бизнесмэний захиалгаар хvссэн 10 сарын турш нэгэн айфоныг тордож, засчээ. Өдгөө энэхvv iPhone 3GS нь 271 грам цэвэр алтаар бvрэгдэж, нийлээд 68 карат жинтэй 136 ширхэг бриллиантан шигтгээгээр “гоёж”, харин APPLE гэсэн логон дээр нь 53 ширхэг vнэт чулуу шигтгэжээ. Тэгвэл урд талынх нь удирдлагын товчлуурыг 7 каратын жинтэй бриллиантаар сольсон байна. Одоо энэ утас нь 1,920,000 фунт стерлингийн vнэтэй бөгөөд vvгээр дэлхийд өрсөлдөгчгvй болжээ.





Нэг сард 300,000 мессеж бичсэн нь

Нэгэн өсвөр насны охин ганцхан сарын дотор найзуудруугаа 300 мянган текстэн мессеж илгээж, өөрийнхөө хэмжээнд “амжилтанд” хvрчээ. Тэрээр харгалзах хэмжээний мессежийг vнэгvй бичих эрхтэй байсан бөгөөд энэ эрхээ нэг сарын дотор дуусгана гэж найзуудтайгаа мөрийцсөн байж. Охиныхоо энэ рекордыг нь сонссон эцэг эх нь бvрэн шоконд оржээ. Энэ охин хэзээдээ амарч, хичээлээ хийж амждаг байсан нь хамгийн эрvvл ухаанаар бодсон ч ойлгомжгvй байна шvv дээ, энэ чинь. Сард 300 мянган мессеж бичихийн тулд өдөрт 10000-ыг, цагт 421-ийг, минутанд 7-г явуулах хэрэгтэй гэсэн vг vv...???





Гар утасны төлбөрийн тооцоондоо 300 хуудас баримт хvлээж авсан эмэгтэй

Питсбургийн Жустина Езарик хэмээх энэ бvсгvй нь гар утасныхаа биллийг хvлээн авахдаа их цочролд оржээ. Учир нь тvvнд vдээсний машинаар vдсэн 300 ширхэг баримт иржээ. Тэрхvv багц баримтанд дотор нь тvvний татаж авсан файлуудын нэр нь хэмжээнийхээ vзvvлэлттэйгээ, дуудлага, мессеж бvр нь дэлгэрэнгvй мэдээлэл, явуулсан цаг бvр нь багтсан байв. Тэрээр тооцооны хуудаснуудтайгаа танилцаж буй байдлаа бичиж, youtube дээр тавьсан нь 2 сая vзэгчийн хvртээл болжээ. Харин бvсгvйн тооцооны хувьд тийм ч их биш буюу 137 фунт л байв. Энэ явдлаас хойш утасны компани нь тооцооны хуудасныхаа хэмжээг цомхотгож, зуу зуун цаас гарздан, хэрэггvй бичиг хэрэг зарцуулахаа байжээ. Ер нь бол тэд Жустины тооцооны дэлгэрэнгvйг электрон шуудангаар нь илгээчихэж болох л байсан шvv дээ. 
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2010-08-24 -

Бичсэн: Хүслийнжигүүр
smug smug гоё шүү
Бичлэг



:-)
 
xaax